ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:
- Уг ажлыг хийх сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
- Товч танилцуулга;
- Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 12:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 2 давхар 201 тоот. Утас: 261415