Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд санал авч байна

Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. 

    Гэр бүлийн тухай хуулийн төслөөр гэр бүлийн  хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог хуульчилж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн эрх, хамгааллыг хангах, ялангуяа хүүхдийн өмчлөх эрх, хүүхэд үрчлэлт, хүүхдийн тэтгэлэг төлөлт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын талаарх эрх зүйн орчныг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулиуд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, зарчимд нийцүүлэн сайжруулах болно.

 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар саналаа өгнө үү. 

 

Хуулийн төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
Дээш