Залуучуудын хөгжлийн Үндэсний есдүгээр чуулганы 2 дугаар хэсэг "Амлалтаас үйл хэрэг рүү" агуулгын хүрээнд өрнөлөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус чуулганыг угтсан 3 удаагийн дэд хэлэлцүүлгийг залуучуудын оролцоотой зохион байгуулсан.  

“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоо” уриатай Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганы 2 дугаар хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ГББХЗГ-ын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар чуулганыг угтсан дэд хэлэлцүүлгүүдээс гарсан саналын нэгтгэлийг танилцууллаа. 

Залуучуулын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын тулгамдсан асуудал, боломжит шийдэл сэдвээр үндсэн хэлэлцүүлэг өрнөж, чиглүүлэгчээр ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, судлаач доктор, дэд профессор С.Өнөрсайхан, Боловсролын Ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, “мэргэжлийн социологичдын холбоо”-ны зөвлөх судлаач Б.Оюун-Эрдэнэ, Залуу малчны төлөөлөгч М.Бямбаахүү, Түгээмэл хөгжил ТББ-ын нийгмийн оролцооны ажилтан С.Одончимэг нар оролцлоо.

Дээш