ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


1.    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, түүнийг дагалдах Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тухай тайлан, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн танилцуулга, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн тухай тайлан, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн зардлын тооцооны тайлан, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх ажил байна.

3.    Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Хууль эрх зүй, Санхүү, эдийн засаг, Хуримтлалын тогтолцооны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлага, мэргэжлийн мэдлэг чадвартай боловсон хүчний баг бүрдүүлсэн байх. Олон Улсын хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан туршлагатай байх.

4.    Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (зөвлөх үйлчилгээ үзүүлэх боловсон хүчний ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, Олон Улсын хэмжээнд гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний жагсаалт гэх мэт) ирүүлнэ.

5.    Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх:  Зөвшөөрөхгүй

6.    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

7.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний [08.30-17.30] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 08 дугаар сарын 28 –ны дотор ирүүлнэ үү.

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

 

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5 Улаанбаатар-15160 Утас: /51263035


https://www.tender.gov.mn/en/invitation/detail/1689406564582

Дээш