Монголын Үндэсний музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж үнэ төлбөргүй үйлчилж байна

Монголын Үндэсний музей нь чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн турш бүрэлдэн бий болсон монголчуудын түүх, соёлыг харуулах 59,000 орчим үзвэр бүхий баялаг цуглуулгатай юм.

Тус музей нь монгол түмний оюуны сэргэн мандалтад үнэтэй хувь нэмэр оруулах, соёлын биет болон биет бус өвийг судлан олон нийтэд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд байнгын  үзүүллэгийн 9 танхимд түүхэн он дараалал, тусгай сэдэв бүхий шилдэг үзмэрүүдээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД зориулан үнэ төлбөргүй үйлчилж байна. Музейг үзэж сонирхон, үйлчлүүлэхийг хүссэн иргэдэд боломж бүрэн нээлттэй бөгөөд доорх хуваарийн дагуу ажиллаж байна.

 

Монголын Үндэсний музейн цагийн хуваарь:

Өвөл: 09 дүгээр сарын 16-наас 05 дугаар сарын 14-ний хүртэл

Тасалбар түгээгүүр: Мягмар-Бямба гарагт 09.00-16.30

Ням, Даваа гарагт амарна.

Зун: 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хүртэл

Өдөр бүр 09.00-17.00

Холбоо барих утас: 70110913, 7011091

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жуулчны гудамж-1, Улаанбаатар-14201

Цахим хуудас: http://www.nationalmuseum.mn/

Цахим хаяг: nmm@nationalmuseum.mn

Цахим хаяг: nmm@nationalmuseum.mn

Дээш