“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” 2016-2020 төсөл (MNG06MLS) ДОТООДЫН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: ХНХЯ/201804022
Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/201804022
Тендэр шалгаруулалтын зорилго: Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид болон жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулиудын хэрэгжилтийг хангахад салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллах, салбар, орон нутгийн бодлого, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмтэй төлөвлөж, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий багц сургалтын модуль боловсруулж, турших зөвлөхийг сонгох
Хугацаа: Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1.5 сар буюу 45 хоног байна.
Зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ:
- Жендэрийн талаархи үндсэн ойлголт, Ажил гэр бүлийн тэнцвэрт байдал, Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан, тэдгээрээс урьдчилан сэргийлэх асуудал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийн үндсэн асуудал, Байгууллагын үйл ажиллагаанд оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийх арга зүй болон жендэрийн асуудлаар өмнө боловсруулагдсан бусад сургалтын модулиудыг судалж, онцлог болон давуу талууд, шинэчлэн сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, дүн шинжилгээний тайлан боловсруулах
- Төрийн албанд ажиллаж байгаа болон шинээр орсон ажилтнуудтай ярилцлага хийх замаар хэрэгцээг тодорхойлох
- Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид болон жендэрийн асуудал хариуцсан мэргжилтнүүдэд зориулсан багц сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах
- Сургалтын хөтөлбөрийн төслийг жендэрийн шинжээчдийн бүлэг, жендэрийн консорциум, жендэр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн шинжээч, судлаачдаар хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн тайлан боловсруулах
- Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг тусгаж, төрийн албан хаагчдад зориулсан сургалтын багц хөтөлбөрийг эцэслэн боловсруулах
Нийлүүлэх бүтээгдэхүүн:
- Өмнө туршигдсан сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн дүн шинжилгээний тайлан
- Сургалтын багц хөтөлбөр, Үүнд доор дурдсан 6 хөтөлбөр багтсан байна.
- Жендэрийн талаархи үндсэн ойлголт
- Ажил гэр бүлийн тэнцвэрт байдал
- Жендэрийн тэгш бус байдал,
- Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан, тэдгээрээс урьдчилан сэргийлэх асуудал
- Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийн үндсэн асуудал,
- Байгууллагын үйл ажиллагаанд оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийх арга зүй
- Хэлэлцүүлгийн тайлан, саналын нэгтгэл
- Зөвлөхийн ажлын нэгдсэн тайлан
Зөвлөхийн сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага:
- Боловсрол: Дээд, нийгэм, жендэр, хүний эрхийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага: Жендэр, хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан, сургалтын гарын авлага, модуль боловсруулж, сургалт явуулж байсан туршлагатай байх.
- Хэлний ур чадвар: Англи хэлний мэдлэгтэй.
- Мэргэжлийн ур чадвар:
- Сургалт, судалгаа шинжилгээ, гарын авлага, модуль боловсруулах;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Асуудал дэвшүүлэх, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх;
Бүрдүүлэх материал:
- Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
- Тус салбарт ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдүүлэг
- Өөрийн товч танилцуулга
- Боловсрол, туршлага, хэлний болон бусад ур чадвар, мэргэшлийг нотлох баримт, үүнд: диплом, сертификат, гэрчилгээний хуулбар
- Бүтээлийн жагсаалт /зурагжуулсан байх/
- Ажлын товч санал /төлөвлөгөө, гүйцэтгэх арга /хагас нүүрээс хэтрэхгүй байх/
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 -р сарын 19-ний өдрийг хүртэл 51-261569 дугаарын утсаар авч болох бөгөөд дээр дурдсан материалыг бүрдүүлж битүүмжлэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж,
Засгийн газрын II байр, ХНХЯамны 2 давхар 202 тоот өрөө,
Утас 51-261569