ТЕНДЕРИЙН УРИЛГА - Өгөгдөл хадгалах байгууламжийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах (GD-08/17)

АХБ-ны зээл L3086-МОN “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл” Өгөгдөл хадгалах байгууламжийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах (GD-08/17)

  1. Монгол Улсын Засгийн Газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Өгөгдөл хадгалах байгууламжийн сүлжээний тоног төхөөрөмж (SAN) нийлүүлэх, суурилуулах GD-08/17 тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос өгөгдөл хадгалах байгууламжийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны4 харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс  нэмэлт мэдээлэл авч, 10:00 – 12:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Хүлээн авагчийн дансны дугаар: 100900017034

Хүлээн авагч: ХТНХ Төслийн нэмэлт санхүүжилт

  1. Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 9,500,000 төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг  2018 оны 04 дүгээр сарын 30-ны 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.
  3. Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.

Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Сүхбаатар дүүрэг, 11-р хороо

Ногоон нуурын гудамж - 25

“Pro One” оффис, 1304 тоот

+976-11-323473

Дээш