"Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" төслийн хаалтын зөвлөгөөн боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр "Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" төслийн хаалтын зөвлөгөөнд оролцлоо.

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан, ХНХЯ, ГБХЗХГ хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 6 хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт амжилттай хэрэгжүүлж дуусаад байгаа юм.

Төслийн хаалтын зөвлөгөөний үеэр дэд сайд С.Мөнгөнчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр манай улс олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна. Үүнтэй холбогдуулан Японы олон улсын байгууллага болох Жайкагийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх р, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтраад энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дууссанд талархал илэрхийлье. Цаашид энэ чиглэл дээрх байгууллагуудтай хамтраад нягт хамтарч ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг шинэ төвшинд гаргахын төлөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллана гэлээ.

Төслийг дүгнэн үзвэл, төслийн үр шимийг 9 сум, баг, хорооны 82.704 хүн амын 19.715 өрхийн 28.637 хүүхэд хүртэж, төслийн хугацаанд боловсруулсан гарын авлага, маягт нь Монгол Улсад хамгаалал шаардлагатай хүүхэд бүрт хамтарсан багаар нь дамжуулан үр шимээ өгөх боломжтой болж байгаа юм. “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл манай улсад нийт гурван жилийн турш хэрэгжиж, ийнхүү амжилттай өндөрлөөд байна.

Дээш