АНХААРУУЛГА

Иргэд та бүхэн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад хандахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зөвшөөрөлтэй байгууллагатай байгуулсан гэрээтэй танилцаж, зуучлуулагчаас авах төлбөр зардлын талаарх тайлбар мэдээлэл авч, сайтар ойлгосны дараа гэрээ байгуулж байхыг анхааруулж байна.

Уг гэрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад ажилд зуучлахаас өмнө урьдчилан аливаа төлбөр хураамж, барьцаа мөнгө авахыг хориглосон заалттай. Тиймээс иргэд гадаад улсад ажиллах зөвшөөрөл, виз гарахаас өмнө аж ахуйн нэгж, байгууллагад төлбөр хураамж, барьцаа мөнгө тушааж болохгүйг энд сэрэмжлүүлж байна.

Гадаадад ажиллах зөвшөөрөл, виз гараагүй байхад төлбөр мөнгө төлснөөс үүдсэн хохирлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй болно.  

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш