ЗАРЛАЛ - Хүүхдийн үзэл бодол, авьяас чадвар, илэрхийлэмжээр дамжуулан Монгол хүүхдийн урлаг спорт, ур чадвар, оюун санааны хөгжлийг нийгэмд таниулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төсөл хэрэгжүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдүүлгээ ирүүлэх

Хүүхдийн үзэл бодол, авьяас чадвар, илэрхийлэмжээр дамжуулан Монгол хүүхдийн урлаг спорт, ур чадвар, оюун санааны хөгжлийг нийгэмд таниулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төсөл хэрэгжүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Төслийн хүрээнд дараах ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:

Төрөөс хүүхэд хамгааллын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хүүхдийн үзэл бодол, авьяас чадвар, илэрхийлэмжээр дамжуулан Монгол хүүхдийн урлаг спорт, ур чадвар, оюун санааны хөгжлийг харуулах, тэдний ертөнцийг хүндэлж ойлгохыг нийгэмд уриалах контент бэлтгэж түгээх.

Сонирхсон этгээдэд дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • Нэвтрүүлэг контент, бэлтгэх чадвартай;
  • Нэвтрүүлэг контент, бэлтгэж, түгээж байсан туршлагатай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн хүсэлт, холбогдох мэдээлэл)-ээ 2022 оны 03-р сарын 20-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж-5

(Өрөөний дугаар 102, утас: 261152)

Дээш