ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ - Хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоо, сэтгэхүйн хөгжлийг тодорхойлох чиглэлээр судалгааны ажлыг зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах
Хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоо, сэтгэхүйн хөгжлийг тодорхойлох чиглэлээр судалгааны ажлыг зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх тул сонирхсон иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоо, сэтгэхүйн хөгжлийг тодорхойлох судалгааны ажлын тайлан зөвлөмж боловсруулах;
- Гадаадын улс орнуудын туршлагын талаар танилцуулга бэлтгэх;
- Cудалгааны ажлын тайлан, зөвлөмжийг хэлэлцүүлэх.
Зөвлөхөд дараах шаардлага тавигдана. Үүнд.
Боловсрол
- Хууль, эрх зүй, боловсрол, нийгмийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
Туршлага
- Баримт бичиг боловсруулах туршлагатай;
Мэргэжлийн ур чадвар
- Судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийх, дүгнэлт гаргах;
- Уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн чиглүүлэх;
- Компьютерын хэрэглээний программуудыг чөлөөтэй ашиглах;
- Хурдтай, бие даан ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн хүсэлт, холбогдох мэдээлэл)-ээ 2022 оны 07-р сарын 29-ний өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
---оОо---