Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.

Өнөөдөр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийт 15 ажилтан албан хаагчид тангараг өргөсөн юм.

Тангараг өргөх ёслолын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, төрийн албаны тус салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаяр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллаж, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандахыг захилаа.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: