"Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журам"-ын төсөлд санал авч байна
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д "Хувийн хэвшлийн байгууллага /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргана" гэж заасан.
Үүний дагуу "Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журам"-ын төслийг боловсрууллаа. Журмын төсөлтэй танилцан саналаа myagmarsuren@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.