НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан шинжээчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэхээр ирсэн НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан шинжээчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хүүхдийн эрх, хамгаалал болон ахмад настны нийгмийн хамгааллын талаарх холбогдох хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хатагтай Элина Штайнертегээр ахлуулсан шинжээчдийн баг хорих анги, цагдаагийн газар, хүүхэд асрах газар, шилжин суурьшигчид, оюуны бэрхшээлтэй иргэдийн байгууллага зэрэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй газруудад ажиллаж урьдчилсан ажиглалт дүгнэлтээ энэ сарын 14-нд олон нийтэд танилцуулах юм.
Уулзалтад ХНХЯ-ны талаас Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү нарын албаны хүмүүс оролцлоо.
Дээш