“Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” үндэсний чуулган Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна
Эрүүл аюулгүй ажлын байрны
төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой “НЭН ТҮРҮҮНД ХАБ” арга хэмжээг
2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн тухайд “Аюулгүй
байдалд Манлайлал ба Оролцоо” уриатайгаар 9 дүгээр сарын 14-нөөс 30-ны хооронд 7
сэдвээр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдааныг явуулсан бөгөөд өнөөдөр
Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Чуулга уулзалтаа зохион байгуулж
байна.
Чуулга уулзалтаар “Нэн
түрүүнд ХАБ-2022” нэгдсэн хуралдааныг дүгнэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Энэхүү арга
хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ХАБЭАХ-ийн дарга З.Бауыржан
нар оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, хэрэгжилт, зорилтын
талаар танилцууллаа.
“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2022” арга хэмжээг, МОШПА ТББ, УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн
харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын ажил Олгогч Эздийн холбоо, Монголын
Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран зохион
байгууллаа.