“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ ДУРАНД” гэрэл зургийн уралдааныг нээлттэй зарлаж байна
Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ ДУРАНД” гэрэл зургийн уралдааныг нээлттэй зарлаж байна.
Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээл нь:
- Оролцогч өөрөө авсан, өмнө нийтлэгдээгүй зураг байх
- Хууль зөрчөөгүй, ёс зүйг чанд баримталсан байх
- Гэрэл зурагт дүрслэгдсэн хувь хүний эрхийг хамгаалах, зөвшөөрөл авах хариуцлагыг оролцогч хүлээх
- Жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний сэдэв, агуулгыг хамарсан, жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн байх
- Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд суурилсан, тулгамдсан асуудлуудыг хөндсөн, шийдвэр гаргагчид болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц байх
- Хэвлэмэл – фото цаасан дээр хэвлэсэн А3 хэмжээтэй байх, Дижитал - JPEG форматтай, 1600 болон түүнээс дээш нягтаршилтай байх
- Бүтээлийн зохиомж, агуулга нь уралдааны сэдэв, зорилгод нийцэх, өгүүлэмж тодорхой, бүтээлч, өвөрмөц санааг дэвшүүлэх болон техникийн өндөр түвшинд авсан байх шаардлагатай.
Шагналын сан:
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 2.300.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.200.000 төгрөг/
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны Тавдугаар сарын 18-ны 17:00 цаг Бүтээл хүлээн авах хаяг: Хэвлэлийн Хүрээлэнгийн 311 тоот
Алхам 1: Бүтээлийг товч тайлбар, оролцогчийн танилцуулгын хамт албан ёсоор ирүүлэх
Алхам 2: Бүтээлийг зохион байгуулагчид нийгмийн сүлжээнд байршуулж, олон нийтийн саналыг авах
Алхам 3: Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах
Мэдээллийн дэлгэрэнгүйг www.pressinst.or.mnсайт, 350002 утсаар лавлана уу.
*Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендэрийн Үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулна.