“Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөлд санал авч байна
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д “байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг; ” гэж заасан бөгөөд тухайн иргэнийг асарч байгаа иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгож байна.
Мөн хуулийн хуулийн 13.11-д “Энэ хуулийн 13.2.4-д заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Эрүүл мэндийн яамны дэргэдэх
Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд-эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт, тэдгээрийг мөрдөх заавар, тодорхойлолтын маягтын загварыг боловсрууллаа.
Хамтарсан тушаалын төсөлтэй танилцан саналаа maichimeg@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Хамтарсан тушаалын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.