Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх салбар дундын ажлын хэсгийн хурал боллоо

uploaded pictureuploaded pictureuploaded pictureХурлаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд АНБАУНД МОНГОЛ ТББ-ын боловсруулж буй “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал хөтөлбөрийн бүтэц, агуулгыг танилцуулж санал авлаа. Мөн “Бид хамгаална” загварын хүрээнд цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ.

- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн 3.4 дүгээр зүйл. Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх процессын зохицуулалыг илүү боловсронгуй болгож сайжруулах, 

- Хүүхэд, өсвөр үеийнхний  цахим орчны зохистой хэрэглээг дэмжих, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, 

- Хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалахтай холбоотой нэр томьёоны тайлбарыг эцэслэн боловсруулж, үндэсний хэмжээнд хууль зүйн болон харилцаа холбоо, хүүхэд, гэр бүл, боловсролын салбарынхан, цахим орчин, өргөн нэвтрүүлэг, үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчид ашиглахад бэлэн болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрлээ.

Салбар дундын ажлын хэсгийн дараагийн хурлаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, ялангуяа Хэвлэл, мэдээлэл, цахим орчны хүүхэд хамгаалалтай холбоотой зохицуулалт, хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалахтай холбоотой нэр томьёоны тайлбар, “Бид хамгаална” загварыг Монгол Улсад хэрэгжүүлснээр гарсан үр дүн, амжилт, зөвлөмжийг хэлэлцэнэ.

Дээш