“Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааны шилдгүүд

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааныг 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.  

Уралдаанд хөгжлийн  бэрхшээлтэй 18-аас дээш насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, мужаан зэрэг 13 мэргэжлийн төрлөөр өрсөлдлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах авхаалж самбаа сорьсон “Монгол Абилимп-2022” улсын анхдугаар уралдааныг  үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулсан юм.

Уралдааны шагналт байруудыг шалгаруулж, дараах оролцогчид Олон Улсын ур чадварын уралдаанд оролцох эрхээ авлаа. 

Бэйкэри

Б.Болормаа /СЗСҮТ/

Тогооч

Д.Отгонсүрэн /Баянгол дүүрэг/

Массаж 

Л.Зоригтбаатар /Сэлэнгэ аймаг/

Маникюр 

Б.Сэргэлэн /Сүхбаатар дүүрэг/

Үсчин

Б.Рэгжидмаа /Сүхбаатар аймаг/

Оёдол

Э.Уранчимэг /Сүхбаатар аймаг/

Word боловсруулалт 

Б.Баасанхүү /МХҮХ/

Цэцэрлэгжүүлэлт

Т.Мөнхбат /Багануур дүүрэг/

Вэб хуудас хийх

Ш.Самдан /Өвөрхангай аймаг/

Постер загвар хийх

Э.Уугантөр /Баянзүрх дүүрэг/

Модон сийлбэр

Д.Хуяг-Очир /Баянгол дүүрэг/

Уран хатгамал

Х.Сэлэнгэ /Ховд аймаг/

Мужаан

О.Хувьтөгөлдөр /СЗСҮТ/

Дээш