ТЕНДЕРИЙН УРИЛГА - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын программ хангамж нийлүүлэх, суурилуулах

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ХЭДТ/202203001

Урилгын дугаар: ХЭДТ/202203001/01/01

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

​Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын программ хангамж нийлүүлэх, суурилуулах

​

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын программ хангамж нийлүүлэх, суурилуулах-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн болон ажлын туршлагыг хангасан байна. Үүнд:

  • Мэдээлэл технологийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сүүлийн 2 жил (2020, 2021)-ийн борлуулалтын дундаж орлого 85 сая төгрөгөөс багагүй байх, хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
  • Ижил төстэй гэрээний туршлага: Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төрлийн 3-аас доошгүй программ хангамж нийлүүлсэн байх /гэрээний үнийн дүн төсөвт өртгийн 50 хувиас багагүй/

 

Тендерийг 2022 оны 06-р сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар цахим /www.tender.gov.mn/-аар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот

Утас: 75057570

Цахим шуудан: Procurement@mesp.mn
Цахим хуудас
: www.tender.gov.mn; www.mesp.mn

Дээш