ТЕНДЕРИЙН УРИЛГА - Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн программ хангамж, лиценз нийлүүлэх, суурилуулах

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/202206038

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/202206038/01/01

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн программ хангамж, лиценз нийлүүлэх, суурилуулах

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн серверийн программ хангамж, лиценз нийлүүлж, суурилуулах тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төслийн Төрийн сангийн 100900011998 тоот дансанд төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна

 

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн шаардлага хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021)-ийн борлуулалтын дундаж орлого батлагдсан төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
  • Аудитлагдсан санхүүгийн тайлан: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021);
  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021)-ийн хугацаанд доод тал нь 2 удаа төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй серверийн программ хангамж нийлүүлэх гэрээт ажлыг  хэрэгжүүлсэн байх.

 

Тендерийг 2022 оны 07-р сарын 21-ний өдрийн 15 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмын дагуу цахим/www.tender.gov.mn/-аар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 -р сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Тендерийн хамт 8,658,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот

Утас: 75057570

Цахим шуудан: Procurement@mesp.mn
Цахим хуудас: www.tender.gov.mn; www.mesp.mn

Дээш