"Ур чадварыг хөгжүүлэх" глобал төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байран дээрх сургалт, ур чадварын үнэлгээг үргэлжлүүлэн хийхээр боллоо

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Азийн хөгжлийн банк”-тай хамтран “Ур чадварыг хөгжүүлэх” глобал төслийг 2019 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дэх ур чадварын зөрүүг оновчтой тодорхойлж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр барилгын салбарын ажиллах хүчний мэдээллийг нэгтгэх, мэргэжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, түүнчлэн барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байран дээрх сургалтыг нэвтрүүлж, зорилтот бүлгийн ажилгүй иргэдийг өмнөх мэдлэг, ур чадварын үнэлгээнд хамруулж, зохих түвшний чадамжийн гэрчилгээг олгосноор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. 

“Ур чадварыг хөгжүүлэх” глобал төсөл нь 2023 оны 12 дугаар сарыг дуустал хэрэгжих бөгөөд энэ удаагийн төслийн удирдах хорооны хурлаар 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай баталлаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Ирэх жилүүдэд орон нутаг руу чиглэсэн ажлын байран дээрх сургалт, өмнөх мэдлэг, ур чадварын үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. Төслийн удирдах хорооны хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд бөгөөд Төслийн удирдах хорооны дарга С.Зулпхар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Регина Рутенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Беатте Диппмар, Төслийн ахлах мэргэжилтэн Александр Циронис, яамны холбогдох удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.

Дээш