Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Нөхцөл байдлаа харвал нэг талаар үнэхээр тийм.

Бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийж, халамжийн бодлогын шалгуур, шүүлтүүрээ чамбайруулах шаардлагатай байсан. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ чиглэлээр юу хийв?

✅Хүнс тэжээлийн дэмжлэг (хүнсний талон) олгох журмыг шинэчилж 85 мянга орчим хүнийг (авах шаардлагагүй хүмүүсийг) энэ үйлчилгээнээс хассан. Ингэснээр сард 405 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой боллоо.

✅Хөдөлмөрийн чадвартай хүмүүс хуурамч бичиг баримт бүрдүүлж группын мөнгө авдаг тухай яриа, шүүмжлэл, маргаан нэлээд гардаг байсан. Энэ бол шударга бус байдал. Цаашлаад эрүүгийн гэмт хэрэг. Тиймээс үүнийг цэгцлэх эхний алхам болгож 2021 онд улс орон даяар хяналт шалгалт хийсэн. Нийт 66 мянган иргэний бичиг баримт, нөхцөл байдалд шалгалт хийж, 3700 гаруй зөрчил илрүүлж, улмаар 2 мянга гаруй хүний хөдөлмөрийн чадвар алдалтад тогтоосон хувь, хугацааг цуцлах буюу зогсоох арга хэмжээ авлаа. Ингэснээр жилд 17 тэрбум төгрөгийг тэтгэврийн сангаас хэмнэж байна.

Түүнчлэн, хөдөлмөрлөх боломжтой, ажил хийх чадвартай хүмүүсээ халамжаас гаргаж, харин халамж шаардлагатай хүмүүстээ чанартай үйлчилгээ хүргэх бодлого хэрэгжүүлнэ.

#ХАЛАМЖААС_ХӨДӨЛМӨРТ

https://mlsp.gov.mn/content/detail/2291?fbclid=IwAR35twws-z0ftM87C8CcG5x_bQjMgy39bEn5E_rArsHaZwJmiEyYp6PRMOQ

Дээш