Нийгмийн ажилтны чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт зохион байгууллаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, арга зүй, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэг цэгийн үйлчилгээний төв, сумдын Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Тус аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга А.Ишдорж сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжлийн асуудал хамгийн чухал бөгөөд нийгмийн ажилтнууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлон дурдлаа. 

Сургалт хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт”, Өвөрхангай аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Ундрах  “Гэр бүл, хүүхдийн чиглэлээр Өвөрхангай аймагт авч хэрэгжүүлж  буй бодлого, арга хэмжээ, үр дүн” сэдвээр үндсэн илтгэл тавьж, ХНХЯ, Сангийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд, зөвлөхүүд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажил, үйлчилгээний аргазүйн сургалт мэдээллийг хийж байна.

• Хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан дүрэм, журмын танилцуулга, практик хэрэглээ;

• “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”;

• Нийгмийн ажил, үйлчилгээний мэдээллийн сан, etuslamj.mn мэдээллийн сангийн  хэрэглээ;

• Гэр бүл, хүүхдийг хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь;

• Нийгмийн ажил үйлчилгээний нийтлэг шаардлага стандарт, Нийгмийн ажлын ёс зүйн дүрэм;

• Хамтарсан багийн ажиллах түүнийг санхүүжүүлэх журмын төслийн танилцуулга;

• “Нөхцөл байдлын үнэлгээ хийх” журмын төслийн танилцуулга;;

• Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй;

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдад албан хаагчдад салбарын шагнал, шилдэг Хамтарсан баг, Хүүхдийн элч нарт шагнал гардууллаа.

Дээш