ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд барилгын талбайн ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцлаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон тус хорооны гишүүдийн төлөөлөл барилгын салбарын зарим аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр барилгын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хэрхэн онцгойлон анхаарах, тэдний ажиллах орчин нөхцөлийг стандартын дагуу бүрдүүлэх, цаашлаад барилгын эргэн тойронд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэргээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, санал солилцов.
Мөн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ цаг үед ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд мөн адил барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв