ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Завхан аймагт Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт хийх сургалтыг энэ сарын 6-7 ны өдрүүдэд зохион байгуулж байна

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureСургалтыг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар нээж, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа Хүүхэд хамгааллын үйлчилгээний бодлого, үйлчилгээний төсөвлөлт, Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хэрэгжилт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Мөн олон улсын зөвлөх, зочин багш нар хөтөлбөрт суурилсан төлөвлөлтийн арга зүйг Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт жишээн дээр танилцууллаа.

Сургалтад Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгждэг Завхан аймгийн төрийн сангийн газрын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, санхүүгийн ажилтан, ГБХЗХГ мэргэжилтэн, санхүүгийн ажилтан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн, санхүүгийн ажилтнууд оролцож ойлголт мэдээллээ нэгтгэж буйгаараа илүү ач холбогдолтой юм.

Дээш