Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Монгол Улсынхаа нийслэлд, бүх аймаг, сумдад болон хөдөө нутагтаа амьдардаг бяцхан үрс, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе.

Хүүхдүүд Та бүхний хувьд нэгдүгээрт хайр, аз жаргал байх ёстой.Та бүхэн хайрлуулах гэж төрсөн. Өдөр бүр жаргалтай байх гэж аав ээж, гэр бүлдээ ирсэн.

Харин томчууд бидний хувьд нэгдүгээрт хүүхэд байх ёстой.Аливаа шийдвэр гаргахдаа, ямар ч ажил хийхдээ хүүхдийг хамгийн түрүүнд бодож үздэг байя.

Энэ өдөр бол томчуудын хувьд хүүхдүүдээ баярлуулахаас гадна өөрсдөө хэр сайн аав ээж, ах эгч, өвөө эмээ гэдгээ бодож үзэх өдөр.

Хүүхдүүдээ хайрлая, хамгаалъя, хөгжүүлье.

#НэгдүгээртХүүхэд

Дээш