Япон улсын РБА төрийн бус байгууллагын тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Япон улсын РБА төрийн бус байгууллагын тэргүүн Нобурино Кумэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн зөвлөх Д.Дэмчигсүрэн, тус яамны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, Хүүхэд, залуучуудийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар болон РБА төрийн бус байгууллагын дарга Азира Гу, Шоко Накагама нар оролцов.
Уулзалтаар Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулж, Япон Улсын нийгмийн хамгааллын бодлого, цахимжуулалтын талаар ярилцаж санал солилцлоо.
Цахимжуулалтын хүрээнд Япон Улс нь сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай ашиглаж байгаа талаар танилцуулаад, хүүхэд залуучуудийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлэв.
Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын салбарт цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр илэрхийллээ.