Монгол Улсад айлчилж байгаа Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Уулзалтаар Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулж, Шведийн Хаант Улсын нийгмийн хамгааллын бодлогын талаар ярилцаж туршлага солилцлоо.

Агаарын харилцааны тухай Монгол, Шведийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1997 онд, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Шведийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2003 онд баталсан.

Швед Улсад албан бус тоогоор 12,000 гаруй Монгол иргэн оршин суудаг.

Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын салбарт хоёр улс харилцан туршлага солилцож цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын төгсгөлд А.Ариунзаяа сайд илэрхийллээ.

Дээш