ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

✅Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил

✅Хөдөлмөр, халамж үйлчилгээ

✅Нийгмийн даатгал

Эдгээр том дөрвөн малгайн дор үйл ажиллагаа явуулдаг харьяа газар, алба, байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэн нэг бүрээрээ бахархаж, талархаж байна

Алдаа оноо гардаг, ажил амжихгүй тохиолдол ч байна, ур чадвар дутах үе ч байна, мэдсээр байж ажил хийдүүлэх хүмүүс ч харамсалтай нь байна…

Гэхдээ тэд бол цөөн, маш цөөн.

Харин өөрийнхөө гэр бүлээ ч хойш тавьж, уртасгасан цагаар, амралтын өдөр ч бусдын төлөө ажиллаж, зүтгэж байдаг манай салбар, манай мэргэжилтнүүд бахархам мундаг шүү.

Нэн ялангуяа Хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа, Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч, хамгаалдаг, үйлчилдэг Өнөр бүл, 108, Түр хамгаалах байр, Батсүмбэр ахмадын төв, Найрамдал зуслан, болон бусад Төр, Төрийн бус, хувь хүн, байгууллага бүгд энэ салбарт хамтран хичээнгүйлэн зүтгэж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх “галын фронт” дээр ажилладаг Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбар, нэгж бүрийн мэргэжилтнүүд. Маш олон иргэдийн зовлон жаргалыг сонсож, өөрөөс хамаарахгүй асуудал дээр байнга загнуулж, чичлүүлж, ачааг үүрч байдаг мэргэжилтнүүд гомдол мэдүүлэхгүй хичээнгүйлэн ажиллаж байна.

Хөжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, Сэргээн засах төвийн эмнэлэг, протезийн үйлдвэр, сургалтын төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллага юм шиг мөртлөө нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын нийт эмч, сувилагч, багш, сурган хүмүүжүүлэгч бүхэн хичээнгүйлэн ажиллаж байна.

Бидний хамтдаа гаргасан шийдвэр хүний амьдралд шууд тусгалаа олдог учраас бид маш болгоомжтой ханддаг. Бодлого боловсруулах хэсэгт ажилладаг оффисын албан хаагчдаараа бахархдаг.

Бидний ажлын хөнгөвчлөх техникийн нөхцөл, шийдэл гаргадаг банк, санхүүгийн байгууллагууд, мэдээлэл технологийн салбар, тэр дотроо Сангийн яамны Гааль, татвар, мэдээлэл, технологийн төвийн хамт олноор бахархдаг.

Нэн ялангуяа манай халамжийн салбар сүүлийн 2 жил үсрэнгүй хөгжсөн. Бүх шилжүүлэг шууд дансруу орж, банк дээр очер хүлээлт үүсэхгүй. Гэрээсээ гарахгүй гар утсаар халамжийн үйлчилгээ “захиалах” боломжтой болсон. Тун удахгүй АЛДАРТ ЭХИЙН ОДОН авах ээжүүд маань Ихаламжаар ганц товч дараад л мөнгөө авна.

Нийгмийн даатгалын цахимжуулалт үнэхээр сайн хийгдэж байгаа, жигдрэх, олон нийтэд таниулах л үлдлээ. Лист бичүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж, түр өвчлөл, жирэмсэн, амаржсан, сайн дурын гэрээ, шимтгэл төлөлт, тайлан харах зэрэг бүгд цахим.

Халамжаас - Хөдөлмөрт шилжих бидний бодлого амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хүнсний талон авдаг хүний тоо өмнөх оны мөн үеэс 75 мянгаар буурлаа. Залуучуудын Старт-Ап хөтөлбөрт уралдаанд оролцох залуучуудын тоо маань хэд дахин нэмэгдлээ.Оролцоо төсөл маань хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нар ч идэвхжиж байна.

Ажилтны эрх, мөн үүргийн талаар бид анхаарч байна. Хөдөлмөрийн олон хөтөлбөр, сургалт явуулж байна.

Ажил их байна аа…

Энэ салбарт ажиллаж байгаа 4793 ажилтан болон, хамтран зүтгэгч нэг бүрд баярлалаа

ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАДАГААРАА БАХАРХДАГ

САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ДАХИН ХҮРГЭЕ

Дээш