Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ажилтнуудад Салбарын тэргүүн болон Жуух бичиг гардууллаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХүүхдийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр ажилладаг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний  төвийн ажилтнуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Салбарын тэргүүн болон Жуух бичиг гардууллаа.

ХНХЯ-ны “Салбарын тэргүүн”-ээр Зөвлөгч сэтгэл зүйч А.Мөрөн, Зөвлөгч сэтгэл зүйч С.Энхсансармаа, Ахлах нийгмийн ажилтан Г.Батчимэг, ХНХЯ-ны “Жуух бичиг”-ээр, Нийгмийн ажилтан М.Эгэлзаяа, Ахлах нийгмийн ажилтан Б.Номин, Ахлах нийгмийн ажилтан П.Мядагмаа нар шагнуулсан юм.

Жил бүрийн 5 дугаар сарын 17-н олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр. Энэ өдрийг манай улс ч тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна.

Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байсан. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг 3 оронтой  болгох шийдвэр  гаргаж 108 болгосон юм. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн.

2022 оны 1-р улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ.

Гал унтраах ангийн, цагдаагийн, эмнэлгийн түргэн тусламжийн утсыг цээжээр мэддэг шиг хүүхдийн түргэн тусламжийн утсыг хүн бүр мэддэг байя

Дээш