Эрхэм хүндэт эцэг, эхчүүд, ахмадууд, хүүхэд, залуус Та бүхэндээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе.

Олон улсын гэр бүлийн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр дэлхийн даяар тодорхой сэдвийн дор тэмдэглэж, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг улам өргөжүүлэн олон нийтэд хүргэх, залуу гэр бүлд үлгэр дууриалал үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Энэ жил Гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хотжилт” сэдвийн дор тэмдэглэхийг НҮБ-аас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хотжих үйл явцын гэр бүлд үзүүлэх нөлөөллийг анхаарч, гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалж байна.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол гэр бүл аз жаргалаар дүүрэн, эрүүл энх, бат бөх байх болтугай.

Дээш