“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” АЯНД НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Мэдээлэл, технологийн үндэсний парк Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын хэрэгжүүлж буй “Good Luck” төсөлтэй хамтран “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяныг 2022.04.01-06.01 хүртэлх хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын “Good Like” төсөл 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн нийт 100 хүүхдэд технологийн хэрэгсэл олгосны үр дүнд хүүхдүүдийн сурлагын амжилтад ахиц гарсан байна. 

“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяны хүрээнд хуучин технологийн хэрэгслүүдийг /суурин компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас г.м/ хандивлагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс цуглуулж, шаардлагатай програм, цахим хичээлүүдийг суулгаж, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын судалгаанд тулгуурлан нийслэлийн алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох юм байна. 

Хандив хүлээн авах: Мэдээлэл, технологийн үндэсний паркын 1-р давхарт “Scienbiz” дэлгүүрт
Хугацаа: 2022 оны 04.01-05.27-ны өдрийг дуустал
Холбоо барих: 99004862, 11-327123, davkharbayar@itpark.mn

Дээш