Ш.Амартүвшин: Миний хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт бол би эр хүний хувьд боловсрох, төлөвших хэрэгтэй юм байна гээд сурч боловсорч эхэлсэн. Тиймээс ч би хувийн хэвшилд тэр дундаа боловсролын салбарт ажиллаж байгаа.

Бусдыг шүүмжилж суухын оронд, өөрт нь хэн нэгэн туслахыг хүлээж суухын оронд өөрсдөө чадах чинээрээ хийж, бүтээх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан.

Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн зөвлөмж гаргасан.

#нийгмийн_хөгжилд_эрэгтэйчүүдийн_оролцоо_манлайлал


Дээш