Д.Ганзориг: Хорт зуршлаас хөндийрөөд 10 жил болох гэж байна.

Намайг хэн нэгэн өөрчлөхгүй. Би өөрөө өөрийгөө өөрчлөх боломжтой гэдгийг одоо үеийн залуус алдахаасаа өмнө амсахаасаа өмнө анхаараасай.

Би маш их алдсан, оносон. Эрүүл амьдарч байж эрүүл гэр бүлийг үүсгэж, эрүүл аав болох ёстой гэж өөрийгөө 10 жилийн хугацаанд бэлтгэсэн. Сая л сайхан хань ижилтэй болж охинтой болсон. Одоогийн залуус өнгөрснийх нь дараа биш урьтаж энэ бүгдийг анхаараасай.

Бид ямар нэг зүйлд бухимдахаас илүү хажууд архи ууж хэрэглээд байгаа хэн нэгэндээ туслах, анахарах, хариуцлагатай байх ёстой.

Яагаад хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлаад, ямар орчинд өсгөөд байна вэ? гэж бодох ёстой. Нэг архины хамааралтай хүний ард ямар олон хүүхэд, хань ижил, аав ээж зовж байгаа гэх мэт давхар хамаарлыг ярих хэрэгтэй. Уугаагүй ч ууж байгааг харж, тийм орчинд өсөж байгаа хүүхэд том болоод ямар гэр бүлийг үүсэгх вэ гэдгийг бодоосой.

#нийгмийн_хөгжилд_эрэгтэйчүүдийн_оролцоо_манлайлал

Дээш