"3 АСУУЛТ 3 МИНУТ" Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг 3-р сарын 15-н хүртэл хүлээж авна

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг 3-р сарын 15-н хүртэл хүлээж авна

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах, тэднийг дэмжихэд зориулна.

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хувь хүн, албан байгууллагын холбогдох материалыг 2022 оны 01- сарын 15-наас 2022 оны 03-р сарын 15-ныг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авч байна.

Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт нь хүүхэд болон байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.

#Дэлгэрэнгүй_мэдээллийг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 8002 7744, 88481 896 дугаарын утаснаас болон https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230720844461&sword сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

#ХҮҮХДЭД_ЗОРИУЛСАН_БҮТЭЭН_БАЙГУУЛАЛТ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Дээш