Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хөгжлийн брэхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр мөн Халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Эдгээр болон үүсээд байгаа цаг үеийн асуудлаар гарц гаргалгааг судалж, хамтран ажиллах талаар мэдээлэл өглөө.