Нийгмийн инновац, түншлэл Үндэсний форум зохион байгууллаа
Тус форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх Ухаан технологийн их сургуультай хамтран зохион байгууллаа.
Нийгмийн ажлын үүсэл, хөгжил, нийгмийн ажлын болон технологийн шинэчлэл, олон улсын жишигт нийцсэн нийгмийн инновацыг нийгмийн ажил үйлчилгээнд өргөн нэвтрүүлэх, нийгмийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, оролцоо, манлайллыг бэхжүүлэх, нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ШУТИС-ийн захирал, (доктор (Ph.D), профессор нээж, оролцогчдод амжилт хүслээ.
Форумын хүрээнд:
• Олон нийттэй харилцах ажил-хамтын ажиллагаа салбар хуралдаан
• Нийгмийн ажил-хамтын ажиллагаа салбар хуралдаан
• Төрийн удирдлага-хамтын ажиллагаа салбар хуралдаан
• Байгууллагын сэтгэл судлал-хамтын ажиллагаа салбар хуралдаанууд зохион байгууллаа.
"Нийгмийн ажил-хамтын ажиллагаа" салбар хуралдаанд яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга- Н.Баярмаа “Хүүхэд гэр бүлтэй ажиллах нийгмийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт” илтгэл танилцуулж, нийгмийн ажлын талаарх хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар оролцогчдын санал, асуултыг хүлээн авч, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумын үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид, удирдлагууд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 135 төлөөлөгчид танхимаар оролцож, нийслэлийн 9 дүүргийн 204 хороодын нийгмийн ажилтнууд цахим хэлбэрээр оролцов.