ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureМонгол Улсын Засгийн газар нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ОУХБ /Жайка/-тай хамтран “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулж, ашиглалтад орууллаа.

Лабораторийн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус лаборатори нь хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд өндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн  ажилчдын дурсгалыг хүндэтгэх” өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн компанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн. Тус сарын аяны хүрээнд дээрх лабораторийг ашиглалтад оруулж байна.

Дээш