Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч, эрүүгийн төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч, эрүүгийн төлөөлөгчдөд “Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар” сургалт зохион байгуулав.
БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулсан юм. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн газрын 40 мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нарыг хамрууллаа.
Сургалтын нээлтэд Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа оролцож, хүн худалдаалах гэмт хэрэг, ялангуяа хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах чиглэлээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.