НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, олон улсын зөвлөхүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд С.Зулпхар нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагад талархал илэрхийллээ.

Нийгмийн салбарын асуудал бусад салбарын суурь болох учир манай хөтөлбөр бусад хөтөлбөртэй нягт холбоотой. Зорилтот хөтөлбөрийн үр дүн ч нийгмийн сайн сайхан байдал, хүний амьжиргаа, хөгжлийн үзүүлэлтээр тодорхойлогдохыг онцлон тэмдэглэлээ. 

Мөн энэ үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

Дээш