ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 55 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

“Хүн ам, тогтвортой хөгжил, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор Нью-Йорк хотноо болж буй Хүн ам, хөгжлийн комиссын 55 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцож байна.

Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт А.Ариунзаяа сайд Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд авч буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Мөн КОВИД-19 цар тахлын хүн амын хөгжил, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй сөрөг нөлөөг арилгах чиглэлээр хийж буй ажил, цар тахлын дараах сэргэлтийн бодлогын талаар мэдээлэл өглөө.

Хүн ам, хөгжлийн комиссын 55 дугаар чуулган 4 дүгээр сарын 25-29-нд үргэлжилнэ.

Дээш