Ахмадууд урлаг соёлын арга хэмжээнд оролцож, амьдрах ухааны сургалтад хамрагдлаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureБатсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн асруулагч болон ажилтнуудад, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд анх байгуулсан. Үүнээс хойш жил бүр хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө батлан ажиллаж байна.

Энэ хүрээнд 04 дүгээр сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран Ахмад настны үндэсний төвийн асруулагчид, ажилтан, албан хаагчдад нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон амьдрах ухааны сургалт, арга хэмжээг зохион байгуулав.

Сургалтад Ахмадын үндэсний төвийн асруулагчид, ажилтан, албан хаагчид нийт 150 гаруй хүн хамрагдлаа. Арга  хэмжээний үеэр Ахмад настны үндэсний төвийн асруулагчдад урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж хулсаар сагс сүлжих, гарын доорх материалаар бусад эд зүйлс хийх зэрэг сонирхолтой сургалт явуулсан юм.

Дээш