НЭМЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд чиглүүлэгч багшаар ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

#Хамрах_хүрээ: Шаардлага хангасан бүх иргэдэд нээлттэй

Чиглүүлэгч багшид тавих шаардлага: 

1. Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 

2. Багшлах эрхтэй  /Үнэмлэхний хуулбар/

3. Багаар хамтран ажиллах чадвартай

4. Ачаалал даах чадвартай

5. Багшийн ёс зүйн зөрчилгүй  

 /Байгууллагын тодорхойлолтоор нотолно/

Онцгой анхаарал тавих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байсан бол давуу тал болно. 

Сонгон шалгаруулалтад оролцох багш  нар -Асуудлыг шийдвэрлэх

-Ажлын байрны ёс суртахуун

-Хувь хүний аюулгүй байдал ажиллаж амьдрах аюулгүй орчин

- Хөдөлмөрийн харилцаа (хөдөлмөрт бэлтгэх) зэрэг сэдвээс сонгон 12-15 хуудас слайд, PPT бэлтгэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ний дотор oroltsoo2022@gmail.com хаягаар илгээнэ. 

Холбоо барих утас: 90854060, 99009121, 88150111

#Мэргэжлийн_боловсрол_сургалтын_үнэлгээ_мэдээлэл_арга_зүйн_төв.

Дээш