4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгож улс орон даяар аян өрнүүлж байгаа. Аяны хүрээнд байгууллагууд сайн туршлагаа хуваалцах нь энэ ажлын нэг зорилго юм.
Өнгөрсөн жил буюу 2021 онд “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар тодорсон аж ахуй нэгжүүдийг хүндэтгэж талархал илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шилдгээр:
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компани
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар
Төрийн болон үйлчилгээний салбарын шилдгээр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р дугаар сургууль
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Орхон аймгийн 4-р цэцэрлэг
Радио телевизийн Үндэсний сүлжээ
Барилгын салбарын шилдгээр:
Улаанбаатар БҮК хувьцаат компани
Таванбогд проперти ХХК
Уул, уурхай олборлолтын салбарын шилдгээр:
Ачит ихт ХХК
Хүрэн толгой коал майнинг ХХК
Зам тээврийн салбарын шилдгээр:
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:
Милко ХХК
Сүү ХХК тус бүр шалгарлаа.