Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын Дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёрулмазыг хүлээн авч уулзав

uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага  (ТИКА) -ын Дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёрулмаз болон тус байгууллагын Улаабаатар дахь төлөөлөгчийн газрын хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд С.Зулпхар ТИКА байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 30 жил болж буйг дурдаад энэ хугацаанд манай улсын эдийн засгийн гол салбаруудад хүмүүнлэгийн болон техникийн туслалцааг 770 орчим төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэнийг онцлон тэмдэглэв.

Тус уулзалтад ТИКА-ын Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэр, дэд зохицуулагч хатагтай Амажа Жейлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар оролцлоо.

Сүүлийн жилүүдэд тус байгууллага нь хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ялангуяа хүүхэд хамгаалал, хөгжил, ахмадуудыг дэмжих чиглэлээр олон хэлбэрийн дэмжлэг туслалцааг үзүүлж ирсэн юм. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын тохижилтод шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж, Өнөр бүл төвийн тохижилт, засварын ажил, Баян-Өлгий аймгийн ахмадын төвийн засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Дээш