“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ”

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЕрөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад  мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай  хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Ерөнхий боловсролын  25, 29,  55, 63, 70, 116 дугаар сургуулийн төгсөх 9, 12 дугаар ангийн 140  гаруй сурагч хамрагдсан бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмших ач холбогдол, карьер, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлээ зөв сонгоод амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа сайн туршлага зэрэг мэдээллийг сурагчдад хүргэлээ.

Сургалтын нээлтэд ХНХЯ-ны  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн,  ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцов.

Дээш