Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачадрантай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо

uploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачадран болон албаны хүмүүстэй уулзаж 2022-2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох, одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, санхүүжилт зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Нийгмийн хөгжлийн газрын дарга Асиф Чиима, Зүүн Азийн Нийгмийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Карин Шилцик, Улаанбаатар дахь салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Л.Итгэл, эдийн засагч С.Болд нар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар оролцов.

Тус салбарт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах, цар тахлын хямралын үед авах хариу арга хэмжээ, нийгмийн хамгаалал, ахмадуудад үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр төслүүд хэрэгжиж байна.

Дээш