Анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтнууд өөрсдийн бүсийн онцлог болоод нийгмийн ажилд тулгамдаж байгаа асуудал, санал, хүсэлтээ солилцлоо

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХовд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын  мэргэжилтэн, 12 багийн нийгмийн ажилтнуудад яамнаас хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжүүлж  байгаа үйл ажиллагааг  танилцуулж, анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтнууд өөрсдийн бүсийн онцлог болоод нийгмийн ажилд тулгамдаж байгаа асуудал, санал, хүсэлтээ солилцлоо. 

Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нийгмийн ажлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариу үйлчилгээний мэргэжлийн арга зүй олгох сургалтад  хамрагдсан юм.

Дээш