Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд чиглүүлэгч багшаар ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

#Хамрах_хүрээ: Шаардлага хангасан бүх иргэдэд нээлттэй

Чиглүүлэгч багшид тавих шаардлага:

1. Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

2. Багшлах эрхтэй /Үнэмлэхний хуулбар/

3. Багаар хамтран ажиллах чадвартай

4. Ачаалал даах чадвартай

5. Багшийн ёс зүйн зөрчилгүй

/Байгууллагын тодорхойлолтоор нотлоно/

Онцгой анхаарал тавих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалт зохион байгуулах үе шат:

I шат: Доорх сэдвээс сонгон агуулгын хүрээнд 8-10 слайд РРТ хичээл бэлтгэн 2022 оны 4 сарын 17 -ны 15:00 цагаас өмнө oroltsoo2022@gmail.com хаягаар илгээсэн байна.

- Асуудлыг шийдвэрлэх

- Ажлын байрны ёс суртахуун

- Хувь хүний аюулгүй байдал, ажиллаж амьдрах аюулгүй орчин

- Хөдөлмөрийн харилцаа (хөдөлмөрт бэлтгэх)

I шатанд тэнцсэн хүмүүст бүртгэлийн линк цахим хаягаар илгээнэ.

II шат: 2022 оны 4 сарын 18, 19

1. Онол /Тест/

2. Ур чадвар /Илтгэл/

III шат: 2022 оны 4 сарын 20

1. Ярилцлага

Холбоо барих утас: 90854060, 99009121, 88150111

https://www.facebook.com/MBSUMAZT/

Дээш